“Anemone” цомгийн баяраа өнөөдөр тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

“Always young” дууны клипээ өнгөрсөн сард үзэгчдийн хүртээл болгосон “Anemone” хамтлагийнхан өнөөдөр анхны бие даасан цомгийн баяраа фенүүдийнхээ хүрээнд өвөрмөц байдлаар хийхээр бэлтгэж байна. Тэд өдөр 16:00 цагт  Сөүлийн гудамжны төв “Хаан” банкны урлангийн зааланд улаан хивсний ёслол зохион байгуулах юм. Энэ үйл ажиллагаанд “Making the band” шоунаас төрсөн “Extacy”, “Mixx” болон “Киви” хамтлагийн дуучин Ука, “Hot Spot” хамтлагийн дуучин Наагий, реппер Цэцэ, Монголын анхны эмэгтэй реппер Женни нар ая дуугаа өргөх юм байна.

Энэхүү баярт оролцох тасалбарын үнэ 5000 төгрөг бөгөөд үүгээр хамтлагийн цомгийг 20 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч, гишүүдийн гарын үсгийг нь зуруулж, хамтдаа гэрэл зургаа татуулах боломжтой аж.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top