Улсын драмын эрдмийн театраас ажлын гаргаагаа эхэлж, Болгар улсад мэргэжил дээшлүүлэхээр суралцаж буй залуу дуучин Л.Солонго “Хүслийн бороо” нэртэй анхны бие даасан цомгоо хэдийнэ бэлэн болгосон ч “хав” дарснаа хүлээн зөвшөөрсөн билээ.
Энэхүү цомогтоо тэрбээр “Сэлэнгэ сайхан нутаг”, “Сэрээч сэтгээч залуу минь”, “Цас бид гурав” зэрэг хит дуунуудаа багтаасан бөгөөд өөрийн багш болох Ардын жүжигчин А.Долгортой цуг “Аминаас үнэтэй Монгол” дуугаа ч мөн оруулжээ. Багагүй хугацаанд Болгар улсын Софи хотод суралцахаар төлөвлөж буй дуучин бүсгүй “Хүслийн бороо” цомгоо өнөөдөр худалдаанд гаргахаар зэхэж байгаа юм байна.
С.Цахиур


Сэтгэгдэл ( 1 )
Amajilt xvsie