Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхэддээ хараа хяналт тавьдаггүй, хайнга, санамсаргүй байдлаас болж бага насны хүүхдүүд амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Тэдний ихэнх нь галд түлэгдэх, халуун усанд шалзрах, улмаар танихгүй хүмүүсийн хүчирхийлэлд өртөх зэрэг гэмт хэргүүд зонхилох болсон. Тэгвэл өчигдөр дөрвөн настай хүүхэд орон сууцны цонхоор унаж нас барсан хэрэг гарсан байна.
Хэрэг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байрлах “Саруул тэнгэр” хотхонд гарчээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )