Саналыг гараар тоолох тухай хуулийн төсөлд тусгана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас хууль эрх зүйн шинэчлэлтэй холбогдуулан 400 гаруй хуулийн 210-ыг өөрчлөх нь хэр зүйтэй вэ гэдгийг судлахаар ажлын хэсэг байгуулахаар болсноо мэдэгдлээ.  Мөн энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх УИХ-ын дэд даргын асуудлаас өмнө Д.Сумъяабазарын тангараг өргөх асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр суурь нь хэвээрээ гэдгийг намын бүлгийн дарга энэ үеэр мэдэгдсэн юм.

Мөн МАН-аас сонгуулийн санал тоолох автомат машиныг эргэлзээгүй болгохын тулд хуулийн төсөл боловсруулж байгаа юм байна.  Энэхүү хуулийн төсөлд санал тоолох машины дүн эргэлзээтэй болсон үед саналыг гараар тоолох тухай тусгахаар бэлдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Раднаа(112.72.12.27) 2025 оны 03 сарын 13

Зүйтэй. Шууд зэрэгцээд гараар тоолох хэрэгтэй. Тэгэхгүй бол цаад таагий чинь сонгуулийн хар хайрцгаараа шууд луйвар хийнэ шүү.

1  |  0
Top