Ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэн гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн бүртгэлийг өчигдрөөс авч эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гадаадад амьдарч буй иргэдийн бүртгэлийг энэ сарын 5-29-ний хооронд авч дуусах бөгөөд иргэд өөрсдөө өөрийн оршин суугаа газартаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн, факс, цахим шуудан болон утсаар бүртгүүлэх боломжтой юм байна.Харин гадаадад ажиллаж амьдарч байгаа, сонгуулийн эрх бүхий иргэдийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий салбар комисс Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт 39 Дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдах аж.
Ингээд гадаад ажиллаж амьдарч буй монголчуудын саналыг ирэх зургадугаар сарын 14-16-ны өдрүүдэд авахаар шийдвэрлэсэн бөгөөд сар гаруйн өмнөөс иргэдийг бүртгэх ажлыг эхлүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )