Орон нутгийн замд зам тээврийн осол ихээр гардаг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд мотоцикльтой холбоотой хоёр осол гарчээ. Тодруулбал, Авантэ маркийн машин Бүргэд маркийн мотоцикльтой мөргөлдөж, жолооч 43 настай Б газар дээрээ нас барсан байна.
Түүнчлэн Булган аймгийн Бугат суманд 25 настай О мөн л мотоцикльтой явж байгаад осолд орж мөн л амь насаа алдсан золгүй хэрэг гарчээ. Сүүлийн үед дээрх төрлийн ослын улмаас хүн олноор нас барж, хүнд гэмтэж байгааг ЗЦГ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )