Эхнэрээ элдэн хөөж яваад гэмгүй залуугийн аминд хүрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

Эхнэрээ гудамжаар хөөж явсан согтуу эр найзуудтайгаа явж байсан залууг хутгалж амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 1-нд 30 орчим насны залуу согтуу үедээ эхнэртэйгээ муудалцаж,улмаар эхнэр нь гэрээсээ гараад зугатахад нь араас нь хөөсөн байна. Энэ үеэр эхнэр нь замд тааралдсан хэсэг залуучуудаас өөрт нь туслахыг гуйжээ. Тэр үед нөхөр нь гарч ирж тэдгээр залуусын хамгийн захад байсан 29 настай залуугийн хүзүүн тус газар нь хутгалж амь насыг нь хөнөөсөн  байна.

Талийгаач залуугийн хувьд их сургуулиа төгсөөд барилгын компанид ажилладаг байсан. Хэргийг одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
din don(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

muu adgiin novsh

1  |  0
02(203.191.56.8) 2025 оны 03 сарын 13

Даварсан гөлгийг цаазал

1  |  0
Top