АНУ-ын Нью-Иорк хотод байрлах "Хэритаж Аукшион"-ы дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан Тиранозаурус Батаар үлэг гүрвэлийн араг ясыг Монголынх гэдгийг холбогдох байгууллагууд батлаад авсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэхэмжлэлийн дагуу Тиранозаурус Батаарыг Монголд авчрахаар өнгөрсөн долоо хоногт Монголын албаны хүмүүс Нью-Йорк хотод очсон. Тэгвэл өнөөдөр АНУ-ын тал манай төлөөлөгчдөд уг олдворыг албан ёсоор хүлээлгэж өглөө.
Тиранозаурус Батаарыг хүлээн авах багийнхан Монголын НҮБ дэх төлөөлөгчийн газарт эхний уулзалтаа хийж, эд хөрөнгө шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурав.

Сэтгэгдэл ( 0 )