“Архигүй Монголын төлөө” сүлжээ, “Хөгжлийн танхим” ТББ-аас хамтран “Архигүй Монгол” фото зургийн уралдаан зарлалаа. Судалгаагаар Монголын насанд хүрсэн нийт хүн амын 51 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн дүн гарсан байна. Тиймээс архидалтыг бууруулах гарц, шинэлэг санаагаа та бүхэн гэрэл зургийн хальснаа буулгаж, “Архигүй Монгол” уралдаанд дуу хоолойгоо өргөөрэй. Уралдаанд тэргүүлсэн шилдэг таван оролцогчтой Монгол Улсын Ерөнхийлөгч уулзаж, санал бодлоо хуваалцах болно.
Уралдаанд оролцох бүтээлийг тавдугаар сарын 5-наас хүлээн авч эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 20-нд шилдэг гэрэл зураг, бүтээлийг шалгаруулах юм.

Сэтгэгдэл ( 0 )