“Худалч залуу”, “Болсон явдал” “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн бүтээлд тоглож, тайзны нэлээд хэдэн бүтээлд дүр бүтээсэн “Х Түц” продакшны жүжигчин Т.Бархүү өчигдөр СТӨ-ний алтан тайзнаа СТА цол тэмдэгээр энгэрээ мялаалгалаа. Түүний шагналыг ССАЖЯ-ны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил тайзан дээр нь гардуулан өгсөн юм.
Тэрбээр “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт жүжгийн "Жиган"-ы дүрийг болоод тайз дэлгэцийн олон арван бүтээлүүдэд чадварлаг дүрүүд бүтээснийх нь төлөө Т.Бархүүг төр засаг, түмэн олон ийнхүү өндрөөр үнэлсэн билээ.
“Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийг үзсэн хүн бүхэн Монголын жүжгийн урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх үнэхээр гайхалтай бүтээл болж чаджээ хэмээн ам бардам ярьцгааж байлаа.
Тус жүжигт “Х Түц” продакшны уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож буй бөгөөд урилгаар Төрийн соёрхолт МУАЖ Н.Сувд, СТА Эрдэнэ-Очир, СТА Н.Ялалт нар оролцож байгаа бол найруулагчаар УГЗ Ч.Найдандорж ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 5 )
alia gar kah kah
Bayar hurgye gej bodoj bna Saihan hosuud Humuusiin yu heleh ni hamaagui shuu Hairlasan bol hairlasnaaraa durlasan bol durlasnaaraal baigaarai duu huu
sta awakhad yund ni ingeji sur boldog baiona aa
Huush unuu egchmed ehnereesee niih nasnii yalgaatai haragdahaa bolichihoj eswel budaltandaa bnu?! Yutai ch amjilt husey ugaasaa altnii dergedh guuli sharadag gdeg shig odnoogiin ajuud bgaad ih sain jujigchin bolood bga shd..
Uneheer mundag jujigchin bayar hurgey amjilt