“Дижитал” хамтлагийнхан Монголжингоо бүсгүйчүүдийн эрэлд

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

Хамтлагийнхаа уран бүтээлийг сэргээж, дорвитойхон шиг зүтгэж яваа тус хамтлагийнхан ээлжит дуугаа гаргажээ. “Монголжингоо” хэмээн шинэ дуундаа клип хийлгэхээр болсон ч элдэв загварын хувцсаар гангарч, будаг шунх нялаагүй “ориг” төрхтэй охид ер олдохгүй байгаа юм гэх. Уг нь манайд кино, клипэнд тоглож “Од” болохыг хүссэн охид бүсгүйчүүд зөндөө л байдаг даа. Ялангуяа загвар өмсөгч, миссүүд ийм саналыг дуртайяа хүлээж авна.

Харин авьяаслаг залууст элдэв реклам сурталчилгаанд тоглож, эрээ цээргүй нүцгэлсэн олны танил хүүхнүүд тийм ч сонин биш санагдсан бололтой. Даруухан, басхүү нууцлаг нэгэн бүсгүйн эрэлд мордсон “Дижитал”-чууд жинхэнэ Монголжингоогоо олж чадах юм болов уу даа.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(202.179.10.94) 2025 оны 03 сарын 13

zondool bgash dee

1  |  0
mongol(202.179.10.94) 2025 оны 03 сарын 13

mongoljingoo ohid mongol nertee hvn bh

1  |  0
nuudel(24.12.162.157) 2025 оны 03 сарын 13

yagaaad bugd shodoigoo bariad avhuulsan yum be.kkkk.mongolchingoo busguichuudee yah ch ugui gej helej b.gaa helber uu.ineedtei yumaa

1  |  0
Top