Цагдаагийн алба хаагчид өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвгэрээс дөнгөж төрсөн нярай эмэгтэй хүүхэд олсон байна.
Түүнийг тус дүүргийн “Өндөр дэнж” хотхоны 77 дугаар байрны нэгдүгээр орцноос олжээ. Энэхүү хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )