Дундад Азийн бэлгэ тэмдэг болсон бүргэд, шонхор шувуу Казахстаны өмнөд нутгаар эрс ховордох болсон тул тус улсын эрх баригчид эдгээр шувууг агнахыг хориглосон хууль баталлаа. Казахстанчууд эртнээс бүргэдийг гаршуулж, ахуйн зорилгоор ашигладаг төдийгүй бүргэд, идлэг шонхорын мах нь орчин цагт дээдсийн хэрэглээ болсон байна. Тиймээс бүргэд шувууг авлах, үүрийг нь эвдэлж, сүйтгэх болон гаршуулан ахуйн хэрэгцээнд үе дамжуулан ашиглахыг эрс хоригложээ.
Хэрэв бүргэд шувууг гаршуулан тэжээхээр болбол улсад их хэмжээний татвар төлөх, шувууны үр төлийг үржүүлэх зэрэг нэлээд олон хариуцлага нэмэгдэх юм байна. Ойрхи Дорнодын Киргизстан, Казахстан, Таджикстан зэрэг улсад 1989 оноос хойш бүргэд, идлэг шонхорын байгаль экологид оршин тогтнох нь хүнээс хэт хамааралтай болсон юм. Хэрэв шинэ хуулийг мөрдөж эхэлбэл идлэг шонхорыг Монголын баруун хязгаараас оруулж ирэх явдал газар авна гэдгийг Казахстаны экологич Ашот Анзоров тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )