Улсын Их Хурал өнгөрсөн оны есдүгээр сард ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль баталсан. Энэ дагуу журам баталж өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн ажилласан жил, тэтгэврээ нөхөн тооцуулах хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч эхэлсэн. Уг хугацаанд НДЕГ 125 мянган иргэний өргөдлийг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээрээ дамжуулан хүлээн аваад байна.
1990 оноос хойш иргэдийн нилээд нь ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүйгээс тэтгэврийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй төлөх боломжгүйгээс ажилласан хугацаа нь тасарсан. Харин энэхүү хууль батлагдсанаар тасарсан жилийг нь улсад ажилласанаар тооцож хөнгөлттэй нөхцлөөр шимтгэл төлүүлж тэдний ирээдүйг баталгаажуулах эрхзүйн орчин бүрдсэн юм.
Бүртгэл ирэх наймдугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ. Заасан хугацаанаас хойш өргөдөл гомдол хүлээн авахгүй болохыг албахыхан анхааруулсан юм.

Сэтгэгдэл ( 1 )
Ард түмний минь тархийг угаасан шийдвэр байлөө. Бүр******инээд хүрчихлээ. Олон дахин иймэрхүү жүжиг тогловол дараа нь мадлагдах болов ууу хихихмихи ххи