Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд гээд нийт 237 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ гаргаж дуусчээ. УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаныханы мэдэгдсэнээр бол, албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан ”Төрийн мэдээлэл" эмхэтгэлд хэвлэн нийтлүүлнэ гэсний дагуу өнөөдөр албан ёсоор нийтэд зарлаж буй юм байна.
АТГ-ын мэдээлснээр, албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаж шалгах үед мэдүүлэг гаргагчид Авлигын эсрэг хууль тогтоомж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос баталсан "Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам"-д заасны дагуу мэдүүлж хэвшиж буй ч зарим нэг зөрчил илэрчээ. Тодруулбал, албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо мэдүүлэхгүй орхигдуулсан, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ хангалтгүй тайлбарласан зэрэг зөрчил илэрсэн байна.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )