Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар удирдуулсан ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн дарга нар өнгөрсөн долоо хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон энэ долоо хоногт хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулсан юм. Засгийн газрын “1111 төв”-д өнгөрсөн 7 хоногт 37 санал гомдол, шүүмжлэл, хүсэлт ирснийг газар, хэлтсийн мэргэжилтнүүдэд хуваарилан холбогдох арга хэмжээг авч ажилласан байна. “Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох, хүний эрүүл мэндийг хамгаалах стратеги” болон “Эрүүл хот, дүүрэг, сум, баг, сургууль бий болгох” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ үнэлгээ хийхээр удирдамж батлуулан ажиллаж байна.
Хүний эмийн зөвлөлийн хуралдаанаар Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, Эмийн бүртгэлийн журмын төсөл, 2013 онд бүртгэх эмийн жагсаалт, Эмийн бүртгэлийн өөрчлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцүүлсэн байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийж нийт 18 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 24 байгууллагын тусгай зөвшөөрлийн 3 сарын хугацаатай түдгэлзүүлжээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )