“Өнөр бүл” асрамжийн газрын 09-16 насны 14 хүүхдийг Өвөрмонголын үндэсний их сургуульд сургах нэрийдлээр хүнд хүчир ажил хийлгэж байсан хэрэг саяхан илэрсэн билээ. Өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд Өвөрмонголыг зорьсон эдгээр хүүхдүүд хөдөө хээр очиж зарцлагдсан бөгөөд Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал, Ардын багш Ж.Дүгэр аваачсан гэнэ. Гэвч асрах газрын хүүхдүүдийн суралцах орчин битгий хэл, төвхнөх байр сууц ч байхгүй бөглүү тосгонд аваачиж орхихдоо огт сэтгэл нь зовоогүй юм байх. Энэ тухай өгүүлсэн хүүхдүүд “Бид тэнд хэл ус сураагүй. “Усыг нь уувал ёсыг нь дага” гээд Өвөрмонгол эхнэр нөхөр хоёр хамаг ажлаа хийлгэдэг байсан. Охид ногоо арилгах, хоол хийх, гэр цэвэрлэх ажилтай байсан бол, хөвгүүд нь газар тариалан эрхлэх, морь малыг нь арчлах зэргээр өглөөнөөс үдшийн бүрий болтол хоёр сар ажилласан” гэж ярьжээ.
Азаар, тэдний байр байдлыг мэдэхээр утас цохисон Р.Бурмаа захирал учир явдлыг мэдээд харийн нутагт зовж бэдэрсэн хөөрхий хүүхдүүдийг эх оронд нь авчирчээ. Мэдээж хэрэг, харж хандах хүнгүй өнчин өрөөсөн хүүхдүүдээр бизнес хийсэн энэ хэргийг холбогдох байгууллагаас нь шалгаж байгаа. Буруутай этгээдүүд нь бие бие рүүгээ чихэж, өөрсдийн гэмт үйлдлийг булзааруулж яваа сурагтай.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 10 )
hudlaa ineesen harah tsarainii zalijin tsaraitai
Daanch dee! Ter nyalkh mongol khyykhdyydiig ....khelekh yg oldokhgyi baina!!!!
ene xuniig caIN CAIXNIIG NI magtaj ardiin bagsh gecen shagnal ugch baican getel gemgui fsarailj xydlaa ineecen ene xun yamar ybaigui lyibarchin baibaa unchi yadarca xuuxduudiig urubdux cetgelgui ene xund xaryifslaga toofsoj xatyy shiitgex xeregtei
Aimshigiin ubgun udii nasalchaad nugel hilentsees ch aihaa medehgui aimaar. Ugaasaa ene asramjiin gazariin huuhduudiig nasand hureheer n ajild awch ba nertei muu muuhai bzar um hiilguuldeg neg aimshigiin shar awgai bdag gd bsan shalgaj sudalmaar umaa!!
хүний наймаачин уу?
naad hun chin ugiin l shunaliin tulam bsan shuudee harin az bolj ilchlegdelee dee hogiin novsh
энэ Дүгэр өнчин өрөөсөн харж хандах хүнгүй хүүхдүүдийн нэрээр төр засгаас худлаа нүдээрээ инээж зовлог ярьж явсаар байгаад түмний өнчин хүүхдийн буянаар нилээн хөлжсөн гэдэг.Төр нь итгээд гавъяат багш хүртэл олгосон гэж байгаа.Ер нь энэ хүний талаар учир мэдэх хүмүүс олигтой үг дуугардаггүй л юм гэсэн.Олон түмэн худлаа инээсэн нүдэнд нь хууртаж буянтай үйлс хийдэг гэж итгэдэг байх.
tsaanaa l hudlaa tsaraitai gar daa naadah chin
Ulaan hamralchaad iim amitan baisan ni todorhoi baina sh dee. yag zov ter temdeguudiig ni huraa ogch bolson ym abch boloh bailgui
нэр хугархаар яс хугар гэж дүгэр гуай дүнхүү л байна даа хайран ч алдар нэр хүнд хэдэн юанаас ч боллоо дооо надаас гуйхгүй дээ