Энэ онд таван сургууль ашиглалтанд орно

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

Энэ онд багтаж 640 хүүхдийн багтаамжтай таван сургууль шинээр ашиглалтанд орно хэмээн Нийслэлийн боловсролын газраас мэдэгдлээ. Тэдгээр сургуулийг хотын захын хорооллуудад барихаар болсон байна. Тодруулбал Багануур, Сонгинохайрхан дүүргийн Баруун салаа, Тахилтын ам, Баянголын ам, Баянзүрх зэрэг дүүрэгт барихаар төлөвлөжээ.

Гэвч эдгээр сургуулийг барисан ч сургуулийн хүрэлцээ муу хэвээр байх юм. Манай боловсролын тогтолцоо дэлхийн жишигт нийцэж нийслэлийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг хичээлд хамрагдахын тулд 326 сургууль байх шаардлагатай байгаа юм. Харин одоогоор 207 ерөнхий боловсролын сургуульд 2-3 ээлжээр хичээллэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top