“Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор зохион байгуулагдаж байгаа ”Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн нээлтийн үйл ажиллагаа 2013 оны 5-р сарын 6-ны өдөр буюу өчигдөр Монголын Үндэсний циркэд амжилттай зохион байгуулагдлаа.
“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн нээлтэнд Сангийн дэд сайд С.Пүрэв, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, дэд дарга Ч.Жигжид, Нийслэлийн засаг даргын тамгын газрын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа, Мэдээлэл шуудан Харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамба нар оролцож үг хэллээ. Тус арга хэмжээний үеэр шилдэг татвар төлөгч, аж ахуйн нэгжүүдэд Үндэсний татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр”-ийг гардууллаа. Шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарсан ТЭСО ХХК, “Наран трейд”, “Сэлэнгэ констракшн” зэрэг аж ахуйн нэгжүүд нээлтийн үеэр “Хөх дэвтэр”- ээ гардан авсан юм.
14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн нээлтийн үйл ажиллагааны үеэр шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдаа явагдаж. Мөн нийслэлийн татварын газраас шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллага, урлаг, спортын одод оролцсон уралдаант тэмцээн, цэнгүүн зохион байгуулсан юм. Татвар төлөгчдөд талархах өдрүүд энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр буюу 5-р сарын 7-ны 14.00 цагт Татварын ерөнхий газар, Монголын Лектор төвтэй хамтран “ Татвар төлөгч танд баярлалаа” илтгэх ур чадварын тэмцээнийг Нийслэлийн Засаг захиргааны тавдугаар байранд зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )