“Баянголчуудын бямба”-аар 90 мянган тонн лаг шавар цэвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан өрнүүлсэн “Баянголчуудын бямба” аян эхлээд даруй 10 удаагийн нийтийн их цэвэрлэгээ өрнүүлжээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор 12 мянган иргэн оролцож, 500 орчим тонн хог цэвэрлээд байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Баянгол шинэ Өргөө” ОНӨААТҮГ-тай компаниуд хамтран үерийн далангийн лаг шаврыг цэвэрлэлээ. Нийтдээ 984 м.кв газар хамрах ёстойгоос одоогийн байдлаар 30 хувийг нь цэвэрлэж, 90 мянган тонн хог тээвэрлэжээ. Хавар ирж, шар усны үер нүүрлэхээс урьтаж Баянголчууд ийнхүү үерийн далангуудаа цэвэрлэж байна.

“Баянголчуудын бямба” аянд тус дүүргийн 21 дүгээр хорооны “Хантайшир” иргэдийн нөхөрлөл бүлгийнхэн идэвхитэй оролцсон ба иргэд ийнхүү сайн дурын зохион байгуулалтад орсон нь Баянгол дүүргийн ЗДТГ-аас санаачилсанаян үр дүнгээ өгч буйн нэг илрэл юм.  “Баянголчуудын бямба” аяны арав дахь долоо хоног нь тавдугаар сарын эхний долоо хоног буюу Хөдөлмөрчдийн өдөртэй давхацсанаараа мөн онцлог байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top