Залуусын сонсох дуртай хөвгүүдийн “A-Capella” хамтлагийн залуус эргэн нэгдэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тэд хамтлагийнхаа нэрээр интертайнмент чиглэлийн студи байгуулж, дуу хөгжим, тайз, дэлгэцийн урлагт хүчээ сорихоор шийджээ. Урлагийн бүхий л төрлөөр уран бүтээл туурвидаг тус хамтлагийнхан ирэх намар шинэ киногоор студийнхээ нээлтийг хийж, үзэгчидтэйгээ эргэн учрах аж.
Мөн тус хамтлагийн гишүүн Б.Одбаяр нь АНУ-д найруулагчийн мэргэжлээр суралцаж буй бөгөөд удахгүй сургуулиа төгсөх бөгөөд хамтлагийн залуус жүжигчин, дуучин,зураглаач, найруулагч, инженер техникийн ажилтан гээд шинэ уран бүтээлчдээр студи нь бүл нэмэх нь ээ.

Сэтгэгдэл ( 0 )