Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хагаст хур тунадас, уулаараа цас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.
2013 оны 05 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 8 градус, өдөртөө 18 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө сэрүүсч Дундговийн нутаг, Өмнөговийн баруун хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 1-3 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.
2013 оны 5 дугаар сарын 09-нөөс 5 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 10-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 11-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 12-нд төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 9-нд говь талын нутгаар, 10-нд Алтайн салбар уулс, Дорнод, Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр, 11, 12-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 9, 10-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )