Монголын рок поп урлагийн авьяастнуудын дуу хоолойны чадал, цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” хэмээх төслийг "Prosound" студи санаачлан монголын рок попын төлөөлөл болсон уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд 16 уран бүтээлчийн амьд дуулалт болсон тоглолтын 8 видео бичлэгийг ямар ч засвар өөрчлөлтгүйгээр үзэгч түмэнд толилуулах юм. Уг видеог долоо хоног бүрт нэг удаа цацах аж.
Тус төсөлд оролцож буй уран бүтээлчдийг танилцуулвал: Харанга хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн - Өөжгий,Болд - Пүрэвсүх,Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа - Мөнх-Оргил,Номин-Талст хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн - Мөнх-Эрдэнэ,Rokit Bay - DJ Заяа,Sweetymotion - Чинбаа,Тэмүүлэн – Алтангэрэл болонМУГЖ, Б.Дашдондог – Болорхүү нар оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 2 )
Za erchvvd ni duulchih bh avgai hvvhnvvd ni vvvv alj vhej bgaa ymaa shig l oriloldoh bh daa ariunaagaas ehleed teriig vzej sonsohiin orond ymaa nydlagaaniii boin deer ochij sons amidrald arai l oir yumhahahahah
Amjilt zob shvvdee amid urlag demjij baij Ene urlag chini sergene