Албан үүргээ гүйцэтгэж явсан зоригт эрсэд хүндэтгэл үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 08

Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Шивэртийн ам гэдэг газар гарсан ой хээрийн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын хэлтсийн дөрвөн албан хаагч өнгөрсөн жилийн энэ өдөр амь эрсэдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон амь эрсэдсэн албан хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх хэд хэдэн арга хэмжээг албан хаагчдын гэр бүлийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Тухайлбал, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын гэр бүлийн зөвлөлөөс амь үрэгдсэн албан хаагчдын гэгээн дурсгалд зориулан “Алдрын буланг” байгуулжээ.

Мөн гэнэтийн аваар ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг, осолгүй, амар тайван, эрүүл энх байхыг бэлгэдэн “Очирваань” бурханыг Онцгой байдлын хэлтэст залах аж. Түүнчлэн аймгийн төв дэх Тусгаар тогтнолын  талбайд амь эрсэдсэн албан хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж 1000 гэрэлт зул тэнгэрт хөөргөх үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Очир(202.126.89.177) 2025 оны 03 сарын 13

Гал сөнөөгч нар тохиолдсон явдал бол гэнэтийн үйл лай биш билээ. энэ нь тэднийг удирдаж байсан дарга нар болон гал түймэрийн эсэргүйцэх өмсгөл хэрэгслэлээр хангаагүй хангалтаас шалтгаалсан билээ. Дарга нарын хариуцлагагүйн түймэр байсан даа

1  |  0
Top