100 гаруй залуус аялал жуулчлалын бүсийн хог хаягдлыг цэвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 08

Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн бус байгууллага, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоотой хамтран Орхоны хөндийн аялал жуулчлалын бүсийн хог хаягдлыг цэвэрлэх аян өрнүүлж эхэллээ. Тус аяны хүрээнд 100 гаруй залуус оролцох бөгөөд нөгөөдөр нийслэлээс хөдлөх юм. Тэд Элсэн тасархай, Үүртийн тохой, Орхоны хүрхрээ, Төвхөн хийд, Эрдэнэзуу, Хархорин гэсэн маршрутаар дөрөв хоног явж, цэвэрлэгээ хийх юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top