Сүүлийн үед үнэг, хархны махыг хонины мах хэмээн зардаг байсан Хятадын бүлэг луйварчдын хэрэг дэлхий нийтийг цочроогоод байгаа билээ. Тэр дундаа ОХУ-ын Приморийн хязгаарын өргөн хэрэгцээний бараанд хяналт тавих газрын мэргэжилтнүүд хил гааль дээрх махан бүтээгдэхүүнд өргөн хүрээтэй хяналт шалгалт хийж байгаа юм байна.
Харх, үнэгний махыг хонины мах хэмээн борлуулж байсан бүлгийн 60 гаруй хүнийг баривчилж, 20 мянган тонн бүтээгдэхүүнийг устгалд оруулаад байгаа юм. Харин харх, үнэгний мах нь галзуу тахал, гэдэсний хижиг, сальмонеллез, туляреми зэрэг аюулт халдварт өвчин өдөөх өндөр магадлалтай юм.

Сэтгэгдэл ( 2 )
оросууд тэгэж байхаар хятадаас мах авах аа болиод манайхаас мах авах хэрэгтэй ш тэ
оросууд тэгэж байхаар хятадаас мах авах аа болиод манайхаас мах авах хэрэгтэй ш тэ