Цахим торгуулийн системтэй болно

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 08

Ерөнхий сайдын багцад суусан хөрөнгөөр Хууль зүйн яамныхан цахим торгуулийн системийг нэвтрүүлэхээр боллоо. Цахим торгуулийн системийг эхний ээлжид Замын цагдаагийн газарт нэвтрүүлж, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг зургадугаар сарын дундуур зарлахаар болсон байна. Ингэснээр замын цагдаа нар зөрчил гаргасан жолоочид мөнгөн торгууль ногдуулахгүй болж байгаа бөгөөд харин замын цагдаа нарт тараасан ухаалаг төхөөрөмжөөр торгуулийн хуудас хэвлэж өгөх юм байна. Жолооч торгуулийн хуудсанд заасан мөнгөн торгуулийг банкны дансанд тушаах аж. Хэрвээ торгуулийг хугацаанд нь төлөхгүй бол хэмжээ нь өсөх, цаашлаад эрхийг нь хасах хүртэл зохицуулалтыг суулгаж байгаа аж. Хууль зүйн яамнаас Улаанбаатарт үүрэг гүйцэтгэж буй замын цагдаа нарт 7-8 дугаар сард цахим торгуулийн ухаалаг төхөөрөмжийг олгох юм байна. Ингэснээр замын цагдаа авлига авдаг, торгуулийн мөнгийг хувьдаа завшдаг гэх хардлага үгүй болно гэдгийг албаныхан мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top