БНХАУ-ын иргэн Замын-Үүдийн Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхийг завджээ. Тэрээр энэ сарын 6-нд Эрээн-Замын-Үүд чиглэлийн 685 дугаар галт тэргэнд зорчиж явсан байна. Түүнийг шалгасан албаны ажилтан бичиг баримтыг нь нягталж үзэхэд БНХАУ-ын иргэн Чэн Жиан Вуг гэх эл иргэнийг хэдэн жилийн өмнө Монголын нутгаас албадан гаргаж байсан нь илэрчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр 2008 оны арванхоёрдугаар сарын 15-ны 419 тоотоор Чэн Жиан Вуг манай улсад орохыг хориглосон байна. Иймд түүнийг саатуулж байгаа бөгөөд албадан гаргасан байтал ямар учраас дахин орж ирэхийг завдсаныг нь одоогоор шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )
ìàø ñàéí øàëãàõ õýðýãòýé
mongolid yamar uchraas orj ireh ge baisniig hyatadaas asuuh hereg bnauu?mnai orond shunan zutgeh hyatadad mongoliig sonooh zorilgo l bgaa