Шөнийн цагаар зам угааж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

Нийслэл хотын тохижилт, цэвэрлэгээний ажил 24 цагаар үргэлжилж байна. Дүүргүүдийн ТҮК-ийн ажилчид өдөр бүр цэвэрлэгээний ажлыг цагийн хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байгаа бол Улаанбаатар хотын зарим зам талбайг угаах, ногоон байгууламжаа услах ажлыг шөнийн цагаар хийж байна. Тухайлбал 22 цагаас өглөөний 07 цаг хүртэл 4 машин 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр Их тойруу, Бага Тойруу, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө буюу Оффицеруудын ордноос Таван шар, Нарны зам, Тасганы овооны зүлэг, мод бут, ногоон байгууламжийг усалж, зам угаах 8 машин Их тойруу, Бага тойруу, Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, Нарны гүүрийг 23 цагаас 06 цагийн хооронд угааж байна. Цаашид ч энэ маршрут, цагийн хуваарийн дагуу угааж цэвэрлэхээс гадна бусад зам, талбайг маршрутад оруулахаар төлөвлөж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nice(202.131.226.243) 2025 оны 03 сарын 13

nice inged bval udahgui hot mini goe bolno doo

1  |  0
chingachgook(108.247.248.150) 2025 оны 03 сарын 13

SOZ ved iimerhuu mashin ogloo ertee yavaad l saadnuudiig usladag baij bilee.

1  |  0
Монгол (203.212.28.2) 2025 оны 03 сарын 13

ӨӨ болоочдээ

1  |  0
Top