Өнөөдөр ялалтын баярын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан "Universe best songs-2010" наадмын гран при шагналт, дуучин Б.Жавхлантөгс “Эх, Дороги...” тоглолтоо хийх аж. Залуу дуучин Б.Жавхлантөгс нь ЦЕГ-ын “Сүлд” чуулгад гоцлол дуучнаар ажилладаг бөгөөд өнөөдөр үзэгч фэнүүдтэй зориулж Соёлын төв өргөөнд цэрэг, эх орны сэдэвтэй орос дуунуудыг тайзнаа эгшиглүүлэх юм.
Тоглолтонд Оросын Красноярскийн Дуурь бүжгийн театрын ерөнхий удирдаач Анатолий Петрович Чепурной удирдаж, Улсын филармонийн симфони найрал хөгжимчид болон дуучин Б.Баярцэцэг, ДБЭТ-ын гоцдол дуучин Ц.Ариунаа нар урилгаар оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )