Хадмуудаа галдан шатаасан Л.Наранбаатар эмнэлгээс гарна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

Бүхэл бүтэн нэг гэр бүлийг галдан шатаасан аймшигт хэрэг гарч олныг цочирдуулсан билээ. Хэргийг эргэн сануулвал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Л.Наранбаатар нь эхнэртэйгээ муудалцаж, улмаар эхнэр нь гэртээ харьсан хойгуур өс хонзон санаж хадмындаа гал тавьж, нэгэн гэр бүлийн зургаан хүнийг хөнөөсөн юм. 

Хүний сэтгэлд багтамгүй ийм аймшигт хэрэг үйлдсэн Л.Наранбаатар гэгч нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч, ээж, дүү хоёр нь ээлжлэн сахиж байгаа аж. Учир нь уг хэргийг хийснээс хойш хэд хэдэн удаа амиа хорлох гэж оролдсон байна. Иймээс түүнийг цагдаагийн хамгаалалтад авсан бөгөөд гэрийнхнээс нь гадна цагдаагийн хоёр алба хаагч харгалзаж байгаа аж. Хэрэгтэн Л.Наранбаатарыг гэр бүлийнхэн нь эмнэлэгт сахихаас татгалзаж байсан гэнэ. Учир нь түүнийг энэ аймшигтай хэрэг хийсэнтэй эвлэрч чадахгүй байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр Л.Наранбаатарын бие одоогоор сайжирч байгаа бөгөөд удахгүй эмнэлэгээс гарах юм байна. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dada(202.21.113.140) 2025 оны 03 сарын 13

buudaj horooh heregtei

1  |  0
ghghguhu(119.40.100.130) 2025 оны 03 сарын 13

naadaxaa alaach zurgaagiin zurgaa xun alsan aluurchin sh dee amiig amiar ni

1  |  0
nowsh(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

ene adguusiig vhsen gej sonsson vheegvi yum uu hairan zardal tarchilaaj aluul taarna alaachee tertee tergvi yl n todorhoi

1  |  0
b(203.169.50.109) 2025 оны 03 сарын 13

shuud amidaar ni dahiad shataaj alwal taarsan zerleg nowsh

1  |  0
hun(202.126.89.210) 2025 оны 03 сарын 13

tonilgo naadhaa

1  |  0
Top