Завхан аймгийн Цагдаагийн газраас Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг дарга, түүний Тамгын газартай хамтран 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Түншлэл” өдөрлөгийг Улиастай сумд зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд тус сумын 6 багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Засаг дарга, багийн түшмэл, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын “Иргэний танхим”-д зохион байгуулсан ба уг сургалтыг “ Харилцан бие биенээсээ суралцаж, хамтран ажиллая” уриан дор шинэлэг хэлбэрээр явуулж, багаар дасгал ажиллах, тестийн шалгалт авах зэргээр хамтран ажиллуулан, сургалтын үр дүнг тооцон, идэвхи санаачлагатай оролцсон багийг урамшууллаа.
Багийн нийлбэр дүнгээр: Жаргалант багийн хамт олон тэргүүлж , Жинст багийн хамт олон удааллаа. Оролцогч багуудын сургалтын оролцоо, идэвхи, мэдлэг ур чадварт үнэлэлт өгөх шүүгчдийн бүрэлдэхүүнд Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Нямхүү, нарийн бичгийн дарга Ш.Ванчиндорж, Засаг даргын орлогч С.Энхтуяа нар ажиллаа.
Мөн арга хэмжээний хүрээнд 6 багуудын иргэдийн дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн биеийн тамирын зааланд зохион байгууллаа. Тэмцээнд 6 багийн тамирчид авхаалж самбаа хурд хүчээ дайчлан оролцсоноос Д.Баттөмөр ахлагчтай Өлзийт багийн тамирчид тэргүүлж, Ж.Рэнцэнпүрэв ахлагчтай Жинст багийн тамирчид удаалж, С.Мөнхбат ахлагчтай Чигэстэй багийн тамирчид гутгаар байранд шалгарлаа.

Сэтгэгдэл ( 0 )