Монгол Зөвлөлт 2 улсын байгуулсан гавъяа, Эх орны дайны ялалтын 68 жилийн ойн баяр тохиож байна.
Нэгэн цагт Монгол, Оросын цэрэг дайчид эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж,цус урсгасан дайнд ялалт байгуулсан бөгөөд тэдний ялалтыг мөнхжүүлэх, үрэгдсэн цэрэг дайчдаа санан дурсах үүднээс хөшөө босгон хүндэтгэл үзүүлдэг болсон юм. Энэхүү уламжлалын дагуу Алтанбулаг дахь Монгол Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул И.С.Мостыка, Дайнд оролцогчдын холбоо, аймгийн Ахмадын хорооны холбогдох хүмүүс оролцлоо. Зочид, төлөөлөгчид Алтанбулаг суман дахь нэр нь үл мэдэх Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, уран бүтээлчид ая дуугаа өргөлөө. Энэ өдөр аймгийн Нэгдсэн музейн ажилтнууд эх орны дайны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн гаргаснаа сонирхууллаа.

Сэтгэгдэл ( 0 )