Хар тамхины хэргээр 34 иргэн гадаадад ял эдэлж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

Манай улсын 159 иргэн 16 оронд ял эдэлж байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар мэдээллээ. Тэрбээр ял эдэлж буй хүмүүсийн дийлэнх нь хулгайн хэргээр ял эдэлж байгаа аж. Мөн хар тамхины хэргээр 34 хүн хоригдож байгаа юм байна. Гадаад харилцааны яам дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан дээрх иргэдийн санал бодлыг сонсох, ар гэртэй холбоо тогтоох ажлыг зохион байгуулсаар ирсэн аж. 

Хэрэгт холбогдсон иргэдийн ялыг эх оронд нь эдлүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, ОХУ-д амьдрах хугацаандаа хууль зөрчсөн н.Оюунчимэг гэх эмэгтэйг өнгөрсөн долоо хоногт авчирсан байна. Мөн Балба улсад хараар амьдарч байгаад баригдан дөрвөн жилийн хорих ял сонссон н.Буяндэлгэрийг энэ сарын 11-нд авч ирэхээр болжээ. Эдгээр хүмүүсийг авчрах зардлыг Гадаадад амьдарч байгаа иргэдэд туслах сангаас гаргасан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top