Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны хүрээнд “Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцолын санамж бичиг”-т гарын үсэг зурахаар БНСУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд тус улсад ажиллаж, амьдарч буй монголчуудтайгаа уулзан Хөдөлмөрийн яамны үйл ажиллагааг танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонсох юм. “Бид Монголдоо баялгийг бүтээнэ” сэдэвт тус өдөрлөг Хөдөлмөрийн яамны харъяа БНСУ дахь “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д энэ сарын 12-нд болох аж. Уулзалт, өдөрлөгт Хөдөлмөрийн сайдаар ахлуулсан яамны харьяа байгууллагын удирдлагуудын бүрэлдэхүүнтэй томоохон баг оролцож тус улсад ажиллаж, хөдөлмөрлөж буй монголчуудынхаа хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй ярилцах юм.

Сэтгэгдэл ( 0 )