Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр цэцэрлэгийн бүртгэлийг намар биш, зун хийж байхыг цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг болгожээ. Тодруулбал, зургадугаар сарын 20-оос өмнө цэцэрлэгүүд хүүхэд элсүүлэх тоогоо зарлаж, бүртгэдэг болж байх юм. Тиймээс өнөөдрөөс эхлэн хүүхэд багачуудыг цэцэрлэгүүд бүртгэж эхэллээ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хичээл эхлэх цагаар буюу намар болохтой зэрэгцэн бүртгүүлэх гэж яарцгаадаг. Үүнээс болж бүртгэлийн үйл явцад танилын холбоогоор элсүүлэх, татаас мөнгө авах асуудал их үүсдэг байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд ийнхүү бүртгэлийг хугацаа тулгахгүйгээр зун бүртгэдэг болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 6 )
говьсүмбэрийн цэцэрлэгүүд болимоор юмаа дандаа танил талаа авдаг би хүүхдээ өгөх гээд 2 жил чадсангүй боловсрол нь тэр чигээрээ танил талаа авчихсан байдаг юм билээ
ug ni tjm bvrtgevel zvgeer erhlegch nart hahuul avahgvi baih bolomg olgosond bavarlalaa
худлаа мэдээлэл цацах аа боль доо
unuudur burtgej baigaa shirheg ch gazar alga 5 tsetserlegeer orloo manaihan tsagiin tulgaj l ymiin hiih ym shig bndaa 6.20 suusah hugatsaagaa yrial suuj bn 6.1 burtgene eneter geel
өнөөдөр бүртгүүлэх гээд очсон бүртгэж эхлэх хугацаа тодорхойгүй байна гээд бүртгэж авахгүй л бна лээ дэг