Улсын хэмжээнд нийт 80 орчим түймэр бүртгэгдээд байгаа аж. Тодруулбал, 16 аймгийн 59 суманд түймэр гарсан байна. Энэ жил өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Учир нь ихэнх нутгаар урин цаг ирчихсэн, газрын хөрс хуурайшиж байгаатай холбоотой юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд л 50 гаруй түймэр гарсан байх жишээтэй.
Харин тавдугаар сар гарсаар 20 орчим түймэр бүртгэгдээд байна. Тиймээс өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас "Гэр хорооллын галын аюулгүй байдлыг хангуулах" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )