Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох 10 дугаар хороонд өчигдөр 33 настай эрэгтэй Н биедээ ил харагдах шарх сорвигүй нас барсан байдалтай олдсон байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо 34 дүгээр байрны хойд талд нас барсан хүн байна гэсэн дуудлага өчигдөр өглөөний 07.00 цагийн үед иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад 30-35 орчим насны эрэгтэй биедээ ил харагдах шархгүй нас барсан байдалтай олдсон байна. Одоогоор дээрх хэргүүдийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )