Жил гаруйн өмнө МУИС-ийн Худалдааны сургуулийн сургалтын алба багш, мэргэжилтнүүд төгсөх ангийн оюутнуудаас дүнг нь засч өгнө хэмээн их хэмжээний авлига авсан ч дүнг нь засаагүйгээс болоод төгсөлтийн шалгалтаа өгч чадахгүйд хүрсэн хэрэг илэрсэн. Оюутнууд “Сургалтын албаны мэргэжилтэн Б.Жавхлантөгс нар зуучлагч оюутнуудаараа дамжуулж сургалтын алба дүн засна гэж нэг оюутнаас 400-700 мянган төгрөг авсан байна. Одоогийн байдлаар 80 гаруй оюутан мөнгөө өгсөн” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Энэхүү авлига авсан гэх Б.Жавхлантөгс болон бусад найман хүнд холбогдох хэргийг шүүх хурал яг одоо Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүж байна.

Сэтгэгдэл ( 1 )
oo naadah chin bolobsrold shingesen hamgiin muuhai uzegdel uymdaa Hotiin surguuliin bagsh nar suragchdaasaa 8 bagsh naraasaa arga zuich nar ni geh meteer shat shatnada avlaigaa abaad bolobsroliig buzarlaj bgaa sh de