“Асаdemу Аwагds”-д өрсөлдөх бүтээлүүд олон нийтэд ил болов

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

Кино урлагийн академийн дээд шагнал “Асаdemу Аwагds” наадам гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй. Тус наадам нь Монголын кино урлагийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргах зорилготой юм. Энэ жилийн хувьд “Асаdemy awards” 18 төрлөөр нэр дэвшигчдийг бүртгэж дууслаа. Уг наадамд уран сайхны, баримтат, богино хэмжээний кино гээд нийт 25 бүтээл 18 номинацийн төлөө өрсөлдөх юм.

Тэгвэл өнөөдөр өрсөлдөх бүтээлүүдийг олон нийтэд танилцуулахаар болсон байна. Тус арга хэмжээ 16.00 цагаас эхэлж, 180 минут үргэлжлэх юм байна. Энэ жилийн “Асаdemу Аwагds” наадам өмнөх жилүүдтэй харьцуулахад өрсөлдөж байгаа бүтээлийг зөвхөн шүүгчдийн бүрэлдэхүүн хаалттай үзлэг хийж, шалгаруулдаг байсан бол энэ жилээс эхлэн олон нийтэд нээлттэй болгож буйгаар онцлоготой юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top