ХЗХ-ны хохирогчид жагсаал хийж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

Төрийн ордны баруун хаалган дээр яг одоо ХЗХ-ны хохирогчид жагсч байна. ХЗХ-ны хохирогчдын асуудлыг УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс анхааран авч үзэхээ илэрхийлж, өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзсан. Мөн УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд ХЗХ-ны хохирогчид болон тэдний асуудалд анхаарал хандуулахаа мэдэгдээд буй. Гэвч ХЗХ-ны хохирогчид өнгөрсөн хугацаанд хохирлыг нь барагдуулаагүй, битүүмжлэн хураасан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг холбогдох албан тушаалтнууд өөрийн дураар зарж борлуулж, зарим хөрөнгө нь ор сураггүй алга болсон гэдгийг мэдэгдсэн.

Тиймээс долоон жил болж байхад ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулахгүй байгаа учраас ийнхүү тэмцлийн хэлбэрт шилжиж, жасгаал цуглаан хийж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top