Хайхрамжгүй нэгний тамхины ишнээс буюу цогноос болж Хэнтий аймгийн Хэрлэн, Батноров сумын нутгийг хамарсан түймэр гарсан. Энэхүү түймрийн улмаас хоёр хүний эрдэнэт амь эрсдэж, хоёр хүний амь үхлийн ирмэг дээр эмнэлэгт эмчлүүлч байгаа. Түүнчлэн гамшигт түймрийн улмаас мянга гаруй мал хуйхлагдсан байна. Дулааны улирал эхэлж хөрс хуурай байгаа бөгөөд түймэр гарах магадлал өндөр тул иргэд та бүхэн анхааралтай байж дахин сэтгэл эмзэглэхээр явдал бүү болог хэмээн түймрийн гамшгаас сэрэмжлүүллээ. Өнөөдөр аймгийн Засаг даргын нөөцөөс тус айлд 2сая төгрөгийн хандив өргөсөн бол Дэлхийн зөн олон улсын байгууллага, Хэнтий хөгжлийн хөтөлбөрийн хамт олон 2сая төгрөгийн гэр өглөө. Бэрх тосгоны хамт олон багагүй хандив цуглуулж, 1-р багийн иргэд юу байгаагаараа тусалж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )