100 төгрөгний үнэ цэнэ аян эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

Энэ сарын 28-ныг хүртэл Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, хуримтлалын бүлгүүдийн холбооноос хамтран “100 төгрөгийн үнэ цэнэ” аянг эхлүүлээд байна.

Уг арга хэмжээнд  аймгийн нутаг дэвсгэрт байгаа их, дээд сургууль, коллеж, МСҮТ, ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэг, аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагууд, ард иргэд оролцож байна.

 Хуримтлалын бүлгийн үйл ажиллагаа, 100 төгрөгийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулах зорилготой явагдаж байгаа энэхүү аяны үеэр хандивын тэмдэгтэй аяны хайрцаг аж ахуйн нэгж байгууллага, сургууль, цэцэрлэгүүд, томоохон худалдааны төвүүдээр аялах ажээ. Түүнчлэн аяны хүрээнд “Хог хаягдлаа зориулалтын саванд нь хийж хэвшицгээе”, “Гялгар уутнаас татгалзъя” уриалгыг гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top