Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг гурав дахь бие даасан тоглолтоо хийхээр эртнээс зэхэж яваа. Өнгөрсөн оны намар хийхээр төлөвлөсөн ч уран бүтээлийн ажлууд нь давхцаад хоёр, гурван ч удаа хойшлуулаад байгаа билээ. Монголд анх удаа 3D дэлгэцтэй тайз засалт, өвөрмөц загвар бүхий чимэглэлтэй нүсэр тоглолт хийх гэж зүтгэсэн Ж.Алтанцэцэг энэ бүхнээ гавьяат цолныхоо хариулт болгож буйгаа ч дуулгасан.
Харамсалтай нь, хөрөнгө санхүүгээс гадна гадаадаас оруулж ирэхээр төлөвлөж байгаа 3D тайзны асуудал нь бүтэж өгөхгүй удааширсанд тэрбээр ихэд бухимдан хэсэг хугацаанд тоглолтоо хойшлуулсан нь дээр гэж үзжээ. Тиймээс шинэ цомгийнхоо дуунуудыг дүрсжүүлэн, хилийн чанадаар аялж яваад ирсэн эрхэм гавьяат маань сая л нэг юм тоглолтынхоо ажилд анхаарч байгаа сурагтай. Тэрбээр ирэх сарын нэгэн буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр энэхүү тоглолтоороо уулзах гэнэ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )
JINXENE DUULDAG DUUCHIN SHVV NAIZ NAR NI CH BAI XEN CH VZSEN BSAN BAISAN NARAN ALTAA XOER BOL JINXENE AMIDAARAA DUULDAG SHILDEG DUUCHID SHVV SAAK TOGLOLT XIIGEEREI
Amjilt xvsie naizdaa Xvvxdiin toloox xvmvvnlegiin ajlaa sain xiigeerei
Amjilt xvsie naizdaa Xvvxdiin toloox xvmvvnlegiin ajlaa sain xiigeerei