“Сүнс”-ийн Лхагваа С.Жавхланд “хайр” зарлав

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

Хөгжмийн студиэ амжилттай ажиллуулан, хамтлагийнхаа уран бүтээлд дахин анхаарч эхэлсэн Б.Лхагвасүрэн дуучин гэхээсээ илүүтэй хувь хүнийхээ үүднээс өөрийгөө таниулахыг хичээдэг нэгэн. Тиймдээ ч улс орны асуудал, өнөөгийн нийгмийн өнгө төрх, хүмүүсийн үзэл бодлын тухайд ихэд судалж, өөрийн зүгээс үнэлэлт дүгнэлт хийдэг болохоо харуулах дуртай.

Харин дуучин залуугийн хувьд, гавьяат жүжигчин С.Жавхланг хүндэлж явдаг бөгөөд эх оронч үзэл, хийж буй ажлуудыг нь дэмждэг бололтой. Энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа бичиж “Жавхлан бас л мундаг эх оронч дуучин шүү. Зүгээр л хий хоосон зүйл ярьчихаад суугаад байдаг хүмүүсээс огт өөр юмаа. Бид ертөнцийн хаана байх нь хамаагүй. Ураг төрөл, Монгол гэдгээ мэдэрч, сануулах нь чухал” гэж сэтгэл дотроо омогшиж буйгаа мэдэгджээ. Магадгүй тэрбээр үндсэрхэг үзэлтэй дуучныг дэмжээд Монгол дээл өмсч, гэрт амьдрах тухай бодож яваа ч юм билүү, хэн мэдэхэв.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
i know(202.72.243.229) 2025 оны 03 сарын 13

javhlang ner devshih ued urlagiihan bugd l demjij ajiglagch enter hiij bsan shuu de

1  |  0
Duku(216.228.251.228) 2025 оны 03 сарын 13

Javhlang muulj bga ulsuud ihenh n hotod usuj heden baishingiin zavsraar amidrallig hardag ulsuud bdg Javhlan bol jinhene er hun

1  |  0
togsoo(58.141.131.27) 2025 оны 03 сарын 13

vxsen ex oronch xvnd xairtai gej lhagvaa bol gaigvi xaragdsan xvvxen bolgondool xairtai bolj medex xvn xogiin xvn chanar muutai omxii sanaatai novshdoo

1  |  0
theddy(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

tiishdee iimerhii eh oronch zurh setgeltei uran buteelch mongold olon boloh heregtei shde gol ni boditoor haruulah

1  |  0
м(202.131.244.210) 2025 оны 03 сарын 13

хогын юм бичдын бэ сэтгүүлч минээ.

1  |  0
Top