Солонгосчууд Монголд ирж мод тарихыг заана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

Жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ өдөрт холбогдуулан БНСУ-ын Их хурлын гишүүдийн “Мод тарьдаг хүмүүс”  бүлгэмийнхэн Монголд ирж мод тарьж өгөх ажилд гар бие оролцох болсон талаах өнөөдөр мэдээллээ. 

Тэд Төв аймгийн Лүн суманд хэрэгжиж байгаа Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төсөлтэй танилцахаас гадна мод тарих юм байна. Монгол улс болон БНСУ-ын хооронд 2006 онд байгуулсан  "Ногоон бүс"  төслийн хүрээнд  2007-2016 он  хүртэл Монгол улсад нийтдээ 2000 га талбайд мод тарин ойжуулах аж. Мод тарьдаг хүмүүс энэ сарын 13-ныг хүртэл Монголд ажиллах юм байна

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top