Хуурамч юаний улмаас Бээжинд саатуулагджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

 Монголчууд сүүлийн үед Хятадад саатуудагдах нь ихэссээр байна. Учир нь иргэд “Найман шарга” валют арилжааны төвөөс хуурамч юань худалдаж авсантай холбоотой юм. Тодруулбал Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд Б гэгч монгол залуу БНХАУ руу явахдаа “Найман шарга” валют арилжааны төвөөс 5000 юань худалдан авсан байна. Гэтэл тэрбээр Бээжингийн нисэх онгоцны буудал дээр ачаа тээшээ хадгалуулахаар төлбөрөө төлөх гэтэл түүнийг юанийг хуурамч байна гэсэн байна. Ингэснээр Бээжингийн нисэх онгоцны буудлаас цагдаад мэдэгдснээр саатуулагдахад хүрчээ. Мөнөөх эр хятад орчуулагчтай явсан тул тэр нь цагдаад үнэн учрыг хэлснээр хуурамч юанийн хэргээс мултарсан аж. Түүний авч явсан юаниас 300 нь хуурамч байсан бөгөөд хятадын цагдаа нар урж устгалд оруулсан байна.

Тиймээс манай цагдаагийн байгууллагынхан “Найман шарга” төв байнга шалгалт хийх нь зөв бөгөөд цаашид хичнээн ч Монгол хүн саатуулагдаж болзошгүй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yuan(122.201.18.182) 2025 оны 03 сарын 13

dollar huramch hiine

1  |  0
Top