Цагтаа “Хайрын дууч” гэгдэн цоллогдож, охид залуусын сонсох дуртай хит дуунуудыг амилуулж залуусыг байлдан дагуулж явсан С.Сэрчмаа харийн бэр болж одсон ч эх орондоо эргэн ирж уран бүтээлрүүгээ ханцуй шамлан орсон билээ. Тэрбээр монголын рок, попын урлагаас анх удаагаа өөрийн амьдарлаас сэдэвлэсэн “Би явлаа баяртай” киног хийж байгаа бөгөөд энэхүү кино нь олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Түүнчлэн киноныхоо гол дүрд нь өөрөө тоглож, продюсераар нь хүртэл ажиллажээ. Харин энэхүү кино нь үзэгчиддээ хүрэх хугацаанаасаа тодорхой хугацаагаар хойшлогдож ирэх зуравдугаар сард нээлтээ хийхээр болсон байна.
Мөн тэрээр урд хөршид амьдарч байхдаа гаргасан “Цагаан сүүний домог” цомгоо монголчуудад зориулж дахин худалдаанд гаргасан бөгөөд “Бүсгүйн аргамж” шинэ цомгийн баяраа хамт тэмдэглэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
oboo doo