Залуу багш, оюутны “Эврика-2013” Эрдэм шинжиолгээний бага хурлыг МЗХ-ноос санаачлан 20 дах жилдээ зохион байгуулсан талаар дуулгасан. Олон жил тасралтгүй явагдаж байгаа, өргөн цар хүрээтэй, нэр хүндтэй, шударга ил тод шалгаруулалтаар явагддаг гэгддэг тус бага хурлыг энэ жилээс эхлэн УИХ-ын даргын ивээл дор албан ёсоор зохион байгуулж эхэлсэн билээ.
Салбартаа манлайлж, эрдмийн бүтээлээрээ тэргүүлсэн “Эврика – 2013” ЭШБХ-ын залуу багш, оюутнуудыг УИХ-ын дарга З.Энхболд Их тэнгэрийн аман дах гэртээ хүлээн авч, оройн зоог барьсан байна.
Залуу багш, оюутнуудтайгаа хамтдаа нэгэн үдшийг өнгөрүүлж, цаашид сурлага хөдөлмөртөө улам их амжилтыг гаргаж, мэргэшсэн боловсон хүчин болохыг захиж байлаа.
Тэрээр тус бага хурлыг нээж үг хэлэхдээ дараа дараагийн жилүүдээс “Эврика” ЭШБХ-ыг улам өргөн хүрээнд дэмжин ажиллан гэдгээ илэрхийлсэн. УИХ-ын даргатайгаа оройн зоог барьсан, салбарын сайд нар нь шагнаж урамшуулсан, түүнчлэн төрийн сангаас урамшуулалт тэтгэлэг авахаар болсон гээд энэ жилийн “Эврика” өргөн хүрээнд зохион байгуулагджээ.

Сэтгэгдэл ( 0 )