Бүгд Найрамдах Чех Улс, Унгар Улсын хооронд байгуулсан төлөөлөн ажиллах тухай хэлэлцээрийн дагуу Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь 5 дугаар сарын 1-нээс эхлэн Унгар Улсад зорчих бүх төрлийн паспорттай монгол иргэдийн богино хугацааны шенгений визийн мэдүүлэг хүлээн авч шийдвэрлэж байгаа аж.
Урьд нь манай иргэд Унгар Улсад зорчихын тулд тус улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд ханддаг байсан бол энэ сараас эхлэн эх орондоо виз мэдүүлэх боломжтой болсон байна.

Сэтгэгдэл ( 1 )
польшийн визийг монголд дарж байгаа юу. хэн мэдэж бна вэ